Нүүр хуудас Нийгэм Туул голоос хайрга олборлохыг хоригложээ

Туул голоос хайрга олборлохыг хоригложээ

192
0

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалт, барилга байгууламж барих ажилд голын хайрга биш уулын дайрга ашилахаар болж, Туул голоос хайрга олборлохыг хориглосноо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ онцоллоо. Тэрбээр өнөөдөр нийслэл түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Олборлолтын зардал багатай тул хайрга бэлтгэгч аж ахуй нэгжүүд Туул голын сав газраас хайрга бэлтгэх нь түгээмэл. Харин энэ нь Туул голын урсац, эрэг дагуух байгаль экологи төдийгүй нийслэлийнй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд ч ноцтойгоор халдаж буй тул ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

Түүнчлэн нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохдоо нөхөн сэргээлтийг горимыг дагуу хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, эрхийг нь хураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here