Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь “Тэмээний баяр-2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
- атан тэмээ
- торомны уралдаан
- шилмэл буур
- ингэ
- Сайхан тэмээтэй хос шалгаруулах тэмцээн,
- үндэсний бөхийн барилдаан зэрэг үйл явдлуудаар өрнөж, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Төгрөг, Богд, Гучин-Ус сумын малчид тэмээн сүргийнхээ ид хаваар өрсөлдөв.
Атан тэмээний уралдаанд 13 тэмээ уралдсанаас:
- Баруунбаян-Улаан сумын Хөөвөр багийн уяач Г.Наранбаатарын хар тэмээ түрүүлсэн бол
- торомны уралдаанд 13 торомноос Богд сумын уяач Г.Бат-Отгоны хүрэн тором түрүүллээ.
- Шилмэл буураар Хөөвөр багийн тэмээчин С.Батсүхийн хар буур, шилмэл ингээр Цагаан-Овоо багийн тэмээчин А.Хорлоогийн хүрэн ингэ,
- Сайхан атаар Хөөвөр багийн тэмээчин Д.Жаргалсайханы улаан ат тус тус шалгаран алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.
Тэмээний баярыг Австрали, Шинэ Зеланд,Франц, Энэтхэг улсын 10 орчим жуулчин үзэж сонирхсон байна.