Тэмээтэй аялагч Н.Байгалмаа Говь-Алтай аймагт очжээ
Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг тэмээгээр туулах Н.Байгалмаа бүсгүй Говь-Алтай аймагт очжээ. Түүнийг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг, Аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, хэвлэл мэдээлэл, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр маршрутын хувьд хуучны торгоны замын маршрутаар явах юм. Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй аж. Аялагч бүсгүй сүүлийн 11 жил явган аялж буй Их Британийн иргэн Карлийн хамтаар зам нэгдэн Баянхонгор аймаг хүртэл үргэлжлүүлсэн байна.
Түүнд Цагдаагийн Ерөнхий газраас дэмжлэг үзүүлж аялж буй аймгаас нэг алба хаагчийг цалинтай дагалдуулахаар болжээ.