Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт бүсчилсэн зөвлөгөөн Чингис хотод боллоо.
Зөвлөгөөнд Хэрлэн, Баянхутаг, Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, малчид болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, хуулийн байгууллагуудын алба хаагчид оролцов.
Зөвлөгөөний үеэр цагдаагийн газраас сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, иргэдийн үүрэг, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа ажлын хэрэгжилт, цаашид хийж гүйцэтгэх ажлын санал төслийг танилцуулан хэлэлцүүлсэн юм.