Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхөөр болжээ.
Гэхдээ зөвхөн ЭЕШ-д орох хичээлүүдээрээ давтлага авах бөгөөд халдвар хамгааллын чиглэлээ баримталж, нэг ангид цөөн тооны сурагч хичээллэх, хүн хоорондын зай барих зэрэг зохицуулалт хийх аж.
~12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгнө~
Түүнчлэн коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан давтлагыг хэзээнээс эхлүүлэхээ шийдэх чиглэлийг нийслэл, аймгийн Засаг дарга нарт өгсөн талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.