Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ыг үүсгэж хөгжүүлсний 70 жилийн ойд зориулан Улаанбаатар төмөр замын ололт амжилт, төмөр замчны хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавьяаг сурталчлан мөнхжүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдаан зарлажээ.
Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч бүх хүн оролцох боломжтой аж.
Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид гэсэн хоёр ангиллаар шалгаруулах юм байна.
4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бүтээлийг хүлээн авах бөгөөд оролцогч нь бүтээлдээ нэр өгч, хэзээ, хаана уг зургийг авсан зэрэг тайлбартай, өөрийн овог нэр, хаяг, утсыг тодорхой бичиж хавсаргах шаардлагатай аж. Уралдаанд гар утасны камераар авсан гэрэл зургийг хүлээж авахгүй юм байна.
Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 5 дугаар сарын 24-ны дотор [email protected] энэхүү хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99091754, 99109253 утсаар авч болно.
1. Мэргэжлийн гэрэл зурагчдын ангилал:
- а. Нэгдүгээр байр нэг -3 сая төгрөг
- б. Хоёрдугаар байр нэг -2 сая төгрөг
- в. Гуравдугаар байр нэг -1 сая төгрөг
2. Сонирхогчийн ангилал:
- а. Нэгдүгээр байр нэг -1 сая 500 мянган төгрөг
- б. Хоёрдугаар байр нэг -1 сая төгрөг
- в. Гуравдугаар байр нэг -500 мянган төгрөг
Уралдааныг “Улаанбаатар төмөр зам” ХНН, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо,Төмөр замын уран бүтээлийн өвийн холбоо зохион байгуулж байна.