Нүүр хуудас Нийгэм Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхаар журамлана гэв

Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхаар журамлана гэв

142
0
zandanshatar
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхаар журамлана гэв

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох,

төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж,

төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм. Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчдээс бүрдсэн 800 хүн оролцож байна.

“Төрийн албыг шинэчлэх шаардлага” сэдэвт нэгдсэн хуралдаанаар орчин үед төрийн албанд тулгарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн сорилтууд, хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн үзэгдлүүд, эдгээр өөрчлөлттэй дасан зохицоход төрийн алба, төрийн албан хаагчдад шаардагдах мэдлэг, ур чадварыг бий болгох, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар авч хэлэлцэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ,

Манай улс 2016 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 188 орноос 92-т, аз жаргалын индексээр 140 орноос 136-д өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102-т, логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108-д, бизнес эрхлэлтийн индексээр 189 орноос 56-д, байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111-т тус тус орж байна. Эндээс харахад ихэнх үзүүлэлт нь дэлхийн дунджаас хойгуур, зарим үзүүлэлт нь сүүл мушгиж байна. Төр болоод төрийн алба нь нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч байх үүрэгтэй учраас уг асуудлыг өөр хэн нэгэнд займчуулах арга байхгүй. Төр нь төр шиг, төрийн алба нь хариуцлагатай байж улс орон хөгжинө гэлээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан. Хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албаны удирдлагад чадахуйн зарчмыг мөрдлөг болгож, төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлагыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх явдал юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчим, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан. Төрийн албаны тухай шинхэ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 42 тоот тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж шударга ёсыг дээдлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг мөн хэмээн тодорхойлсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн стратегийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ оны 6 сараас байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн шазраас дагалдан гарах 40 гаруй дүрэм, журмуудыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Тогтвортой, чадварлаг төрийн алба нь хөгжлийн бодлогын амин сүнс. Гэтэл төрийн алба нь улс төрөөс хэт хамааралтай болж, тогтвортой, мэргэшсэн байдал алдагдаж, төрийн чадавхи суларч байгаа нь энэ бүхний шалтгаан болж байна.

Иргэд баялаг бүтээгчид шударга, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн албыг хүсч байна. Засгийн газар төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сахих талаар тодорхой арга хэмжээ авч байгаа ч сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй хүн төрийн албанд ажилласаар байна. Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэг үүнийг нотолж байна. ЗГХЭГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас яам, агентлагт явуулсан шалгалтын дүн давхар гэрчилж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор гаргасан Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, ёс зүйн хороо байгуулах, төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулах зэрэг зохин байгуулалтын ажил хийнэ гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here