Хотын түгжрэлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төрийн байгууллагуудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргалаа. Захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн ирэх аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл 08.00 цагт эхлэх юм.