Төрийн ордны зүүн талд Хэлмэгдэгсдийн хөшөө бараадан өлсгөлөн зарлаж байгаа иргэн Г зургаа хонож байна.
Тэрээр хот төлөвлөлтийн газрын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн ийнхүү тэмцэл эхлүүлжээ. Хууль бус акт гаргаснаас үүдэн түүний ажиллаж байсан компани алдагдал хүлээж ийнхүү тэмцэл эхлэхэд хүрсэн байна. Анх “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр энэ тэмцлийг эхлүүлээд байсан ч 16 хоног дээр нь албадан буулгажээ.
Нойтон өлсгөлөн зарлаад хоёр долоо хоносон учраас биеийн байдал доройтон одоо эмнэлэгт хэвтэж байна. Харин түүний тэмцлийг үргэлжлүүлж байгаа энэ хүнийг Ч.Ганболд гэдэг. Түүний ажилладаг Бүрэн цутгамал компани Сант бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж 80 хувьтай ажил явж байхад өөр газарт шилжүүлснээр маргаан эхэлжээ.
Барилгын ажил ийнхүү 80 хувьд хүрч бараг дуусах дөхөөд байхад гэнэт өөр газарт шилжүүлснээр тэмцэл эхэлсэн байна. Хот төлөвлөлтийн ерөнхий газар ч уг хэрэгт хууль бус акт гаргаж өгснөөр тэмцлийг хурцатгаж ийнхүү өлсгөлөн зарлахад хүргэжээ.
Бүрэн цутгамал гэгч тус компанийн хувьд Кристал таун, Эмераль резиденс, Бодь товерын барилгуудын ажлыг гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэж явжээ.
Гэтэл ийнхүү дунд сургуулийн барилгын өргөтгөлийн асуудлаас үүдэн 500 сая төгрөгийн алдагдал хүлээсэн тухай ярьж байна. Түүнийг өлсгөлөн зарлах энэ хугацаанд холбогдох албаныхан ирж огт уулзаагүй ч тэмцлээ эцсийн үр дүнг гартал үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.