Нүүр хуудас Нийгэм Төрийн ордонд “Улаанбаатар хөрөнгө…

Төрийн ордонд “Улаанбаатар хөрөнгө…

151
0
Төрийн ордонд “Улаанбаатар хөрөнгө...
Төрийн ордонд “Улаанбаатар хөрөнгө...
Төрийн ордонд “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт боллоо
Бизнес уулзалтын үеэр ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл хөтөлбрүүдийн талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Тухайлбал, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК, Улаанбаатар хотын худалдааны танхим, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ зэрэг байгууллагаас бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулан үзэсгэлэн гаргаж, энэ онд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулав. Түүнчлэн агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулахаар ирсэн байв.
НОСК-аас Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төслөөр нийт 960 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 га талбайд түрээсийн орон сууцны барилга барихаар зураг төслийг гаргуулаад байгаа аж. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2018 онд гадаадын хөнгөлөлттэй зээл, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан гэсэн таван хөрөнгийн эх үүсвэрээр төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here