Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга долоодугаар сарын 27-29-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох тов гарсан байна. Алтан-Овооны тахилга таван жилд нэг удаа болдог.
~Төрийн тахилгат Алтан-Овооны их тахилга долоодугаар сард болно~
Энэ удаагийн тахилга Наймдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буй юм байна. Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсэг тахилгын ёслолын бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
Овооны гол мод буюу амь модыг сорогшин мод гэдэг. Энэ мод нь мөнхийн ногоон, үр жимстэй байдаг. Алтан-Овооны сорогшинг Отгонтэнгэр уулаас газар хүргэлгүй залж аваачсанаас хойш 300 жил өнгөрч буй аж.