Нүүр хуудас Нийгэм “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” нээлтийн арга хэмжээ болно

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” нээлтийн арга хэмжээ болно

268
0
tsahim-shiljilt
"Төрийн үйлчилгээний цахим шилжилт" нээлтийн арга хэмжээ болно

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Уг зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байна.

Системүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.

10:00 цагт “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээний нээлт болох бол 14:00 цагт Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болох юм.

Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцох аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here