~Улаанбаатарт өдөртөө 30 хэм, бага зэргийн бороотой~
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-29-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.
2018 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар бороо, 28-30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр дулаарна.