Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн автозам эвдэрч, аюултай нөхцөл байдал үүссэн тул замын хөдөлгөөнийг өнөөдрийн 18:00 цаг хүртэл түр хаасан.
Замыг нээх эсэхийг үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, хөдөлгөөнийг хаасан хугацааг сунгах эсэхийг шийдэх аж. Одоогоор эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргаад байна.
Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын зорчигч тээврийн автобусыг түр замаар зорчуулж эхлээд байгаа тухай ЗТХЯ-наас мэдээлэл хийлээ.