Орон нутгийн иргэдийг вакцинд түлхүү хамруулахын тулд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 114 цэгийг 49 болгож цөөлөв.
Улаанбаатар хотын хүн амын 93,9 хувь нь коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд, 50 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа тул харьцангуй ачаалал багасжээ.
“Нийслэлд вакцины хоёр дахь тунд хамрагдах иргэдийн ачаалал энэ сарын 20-ноос нэмэгдэнэ. Тухайн үед холбогдох зохион байгуулалтыг хийж, дархлаажуулалтын цэгээ нэмнэ” гэж УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.