Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт байгууллага, иргэний ирүүлсэн гомдлын дагуу 8 эм ханган нийлүүлэх байгууллага, 1 эмийн сангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй
- Ацикловир-Акрихин 5хувь-5г тосон түрхлэг,
- Галазолин 0.1хувь-10мл дусаалга,
- Герцептин 440 мг тарилгыг худалдан борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нийт 1500000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, 4322422 төгрөгийн хууль бус орлого, 1900000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, 3 нэрийн 4214 ширхэг 6221125 төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хурааж устгуулан ажиллалаа.
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, зөрчилтэй бүтээгдэхүүнүүд: