Монголын театрын урлагийн хамгийн том, нэр хүндтэй байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын хамт олон удахгүй “бүл нэмэх” гэнэ.
Тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийнхэн ажиллаж, уран бүтээлээ туурвиж явсан УДЭТ-ийн улаан байшинд залуу жүжигчдийн “Театр студи” байрладаг. Тэгвэл тус студийн шинэ жүжигчний сонгон шалгаруулалт ирэх сарын 1-2-нд болох аж.
Сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 29-нд дуусах бөгөөд мэргэжлийн урлагийн их, дээд сургуулиудад жүжигчин, найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, өндөр ур чадвартай уран бүтээлчид оролцдог.
“Театр студи” –ийн шалгаруулалтад оролцогчид эхний шатанд 3-5 минутын дуу, бүжиг, хувийн үзүүлбэр, дараагийн шатанд монолог, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр үзүүлэх аж.