Энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсээр БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Б гэгч Уаз-496 маркийн тээврийн хэрэгслээр их хэмжээний буюу 100 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Энэхүү гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлээд байна гэж Гаалийн ернхий газраас мэдээллээ.