Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны эцсийн байдлаар 170.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 85.7 /50.4хувь/ мянга нь үйл ажиллагаа явуулж байна.
Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 56.4 /65.8хувь/ мянга нь Улаанбаатар хотод, 9.6 /11.1хувь/ мянга нь Төвийн бүс, 8.9 /10.4хувь/ мянга нь Хангайн бүс, 7.4 /8.6хувь/ мянга нь Баруун бүс, 3.5 /4.1хувь/ мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.