Нүүр хуудас Нийгэм Уриалга: “Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт нэгдээрэй

Уриалга: “Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт нэгдээрэй

168
0
horsoo hamgaalay_odorlog
“ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулна
~ “Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт нэгдээрэй~

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа онцлог юм.

~Урьдчилан сэргийлэх “Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болно~

Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх бол хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулна.

Иймээс иргэд олон нийт та бүхэн өөрийн амьдарч, ажиллаж буй орчны цэвэр орчны төлөө мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл ихтэй “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here