Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц, гарц байна гэсэн судалгааг 2018 оны эцсээр гаргасан.
“Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр гэхэд байршуулж дуусгах юм.
Тухайлбал 1-р улиралд 32000 ширхэгийг, 2-р улиралд 27000 ширхэг, 3-р улиралд 26000 ширхэгийг тус тус хэвлүүлж байршуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу 1-р улиралд байршуулах 32000 ширхэг стикер наалтны эхний ээлжинд хэвлэгдэж бэлэн болсон 5000 ширхэг наалтыг
2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд байршуулж ажилласан бол үлдсэн 27000 ширхэг стикер наалтыг байршуулах аж.