Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Баялагийн хонхор” гэдэг газар иргэн А-н бичил уурхайд нуралт үүсч, нэг хүн налуу амны 60 метрын гүнд нурангид дарагдсан тухай дуудлагыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01:48 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 02:45 цагт 39 настай, эрэгтэй, иргэн А-г аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө хэмээн
Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.