Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан гэрэл зураг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулсан “Хөдөлмөр миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаанд 25 иргэнээс нийт 85 бүтээл ирүүлжээ.
Эдгээр гэрэл зургуудыг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12.00 цаг хүртэлх фэйсбүүк Like, Share-ийн тоо болон шүүгчдийн бүрэлдэхүүний шүүлтээр шүүж, эхний 3 байрыг шалгаруулан, шагналыг 11 дүгээр сарын 23-ны өдөр “Holliday Inn” зочид буудалд зохион байгуулагдах “Ирээдүйн ажил, мэргэжил” залуучуудын зөвлөгөөний үеэр гардуулж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах юм.
“ХӨДӨЛМӨР МИНИЙ ДУРАНД” уралдаан ирсэн зургаас танд хүргэж байна