Францад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн Б.Ангараг Парисын Метроны зам руу унасан залуугийн амийг аварчээ. Тэр залууг зам руу унах үед цаанаас метро ирж явааг анхааруулан зарлаж байсан гэнэ. Хэдийгээр метроны буудал дээр олон хүн байсан ч сандран орилолдож яахаа мэдэхгүй байсан аж. Тэр үед Ангараг зам руу үсрэн бууж залуугийн гогдогдсон хувцсыг нь сэт татажхөлийг нь ховилоос гаргаад босготол хүмүүс дээрээс нь татаж татаж авсан байна. Ингэж монгол залуу хүний нутагт гавьяат үйлс бүтээжээ. Б.Ангараг энэ тухайгаа фб хуудсандаа бичихдээ “ЯГ ЮУ БОЛСНЫГ Ч ОЙЛГОХ СӨХӨӨГҮЙ АСАР ХУРДАН ХУГАЦААНД АМЬ ӨРССӨН ЗҮЙЛС БОЛООД ӨНГӨРӨВ. МЕТРО ТЭР ЗУУР ШУНГИНААД ӨНГӨРӨВ. ХЭСЭГ ТАЙВШИРСНЫХАА ДАРАА ӨӨРИЙГӨӨ ЯМАР ХЭНЭГГҮЙ, МАНГАР ЮМ БЭ ГЭЖ БОДОЖ САЛГАЛАВ. АЙЖ САНДАРСАН ХҮН ЗОРИГ ОРДОГ ГЭЖ ЯРЬДАГ Ч МЭДЭХГҮЙ ЭЭ АРАЙ Л АЙМААР ЮМ ХИЙСЭН БАЙНА. ХАМГААЛАГЧ, ЦАГДАА нар ИРЭЭД ТҮРГЭН ДУУДАХ УУ энэ тэр гээд юм юм л болов. юу ч ярьж чадсангүй.яагаад чюм бэ бүү мэд эндсэн уулчдаа бодоод хоолой зангираад нулимс цийлэгнээд байв. Хүмүүс намайг шоконд орсон байна л гээд байсан. Шок нь ч юмуу мангар нь ч юмуу бүү мэд. Ямартай ч одоо л нэг ухаан орж байна. Турк залуу баярлаад өөртөө байсан тамхи, түлхүүрний оосор юу юугаа ч өгөөд байсан бэ бүү мэд,би ч бас тэгэхээр нь Монголын далбаа бүхий тэмдгээ тайлаад зүүгээд өгсөн. Монголд минь заавал очно гээд сайхан танилцаад салцгаав. Тэнд байсан хүмүүс бүгд алга ташсан бас хэ хэ …” гэжээ. Түүнийг монгол цамцтай байсан болохоор хүмүүс “монгол,монгол” хэмээн жиг жуг гэлцэж байсан гэнээ.
Б.Ангараг хэдэн жилийн өмнө Хөвсгөл далайн эрэгт автын осолд орсон хоёр бүсгүйг найзтайгаа хамт явахдаа аварч, анхны тусламж үзүүлж, ар гэр, эмнэлгийнхэнд хүлээлгэн өгч баснаа дурсан бичжээ.