Нүүр хуудас Нийгэм Фэйсбүүк хаяг ашиглан ЗАЛИЛАН…

Фэйсбүүк хаяг ашиглан ЗАЛИЛАН…

380
0
Фэйсбүүк хаяг ашиглан ЗАЛИЛАН...
Фэйсбүүк хаяг ашиглан ЗАЛИЛАН...
Фэйсбүүк хаяг ашиглан ЗАЛИЛАН хийдэг этгээдүүдийг илрүүллээ
Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна. Дээрх этгээдүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлээр эрүүгийн хэсэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.
Холбогдогч этгээдүүдийн хувьд 17-20 насны залуучууд байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь 14 насанд хүрснээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Одоогийн байдлаар олон тооны иргэдэд онц их хэмжээний хохирол учруулж, иргэдийн фэйсбүүк хаяг болон интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг “Brute-force” халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогдсон.
Цаашид иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он, сар, өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here