Кюүшюү башёд ёкозүна цолтой ганцхан бөх болох Кисэносато зодоглохоор болжээ. Ингэснээр монгол аварга болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжсөнөөр башёг япон ёкозүна 15 жилийн дараа тэргүүлэх аж.
Мэргэжлийн сүмогийн түүхэнд Кюүшюү башёд 2004 онд Д.Дагвадорж аварга түрүүлснээс авахуулаад өнгөрсөн жил Хакүхо эзэн хааны цом өргөх хүртэл ёкозүна цолтон түрүүлсэн “уламжлал”-тай юм байна.
Тэгэхээр шүүмжлэлд өртөн, цолондоо эзэн болж чадахгүй байгаа гэгдэж буй Кисэносато түрүүгээ ахиулах магадлалттай ажээ.