Нүүр хуудас Нийгэм Хаягдал дугуй, резиныг дахин боловсруулна

Хаягдал дугуй, резиныг дахин боловсруулна

966
0

Манай улсын “Golden universe recycling” болон АНУ-ын “Greenland enterprises” компани хамтран бүх төрлийн хаягдал дугуй, резин, хаймар дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ. Дээрх хоёр аж ахуйн нэгж өнгөрсөн баасан гаригт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Хамтын ажиллагааны хүрээнд авто тээврийн салбарын хог хаягдлыг бүрэн боловсруулж, “Евро-5” стандартын дизель түлш гаргах дэвшилт, шинэ шийдэлтэй, европ технологийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгтгэх “Эко парк” төслийг нийслэлийн ЗДТГ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран хэрэгжүүлж буй. Тэгвэл дээр дурдсан үйлдвэрийг Эко паркад байгуулах гэнэ.

Суудлын жижиг тэрэгний нэг дугуй долоон литр газрын тос агуулдаг бөгөөд зориулалтын бусаар шатаавал нүүрснээс хэдэн зуу дахин их хорт утаа ялгаруулдаг. Манай улсын хэмжээнд одоогоор “Алтан оршихуй” гэх ганцхан компани автомашины дугуй боловсруулж, дизель түлш үйлдвэрлэж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here