Нүүр хуудас Нийгэм ХНХ сайд Н.Номтойбаяр”бага тэтгэвэрийг өндөр хувиар, өндөр тэтгэврийг бага хэмжээгээр нэмэх зарчмаар...

ХНХ сайд Н.Номтойбаяр”бага тэтгэвэрийг өндөр хувиар, өндөр тэтгэврийг бага хэмжээгээр нэмэх зарчмаар тэтгэвэрийг нэмнэ”.

179
0

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2018 оны 1сараас тэтгэвэр нэмнэ харин цалинг 2019 оны 1 сарын нэгнээс өмнө нэмэх боломжгүй гэлээ. Н.Номтойбаяр  “2016 онд маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодорхой шийдвэр гаргасны үр дүнд эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Эдийн засаг тэлж, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр тэтгэмж, цалингийн  нэмэгдлийн асуудал сөхөгддөг. Хөдөлмөр, нийгмийн  улсын зөвшилцлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо даваа гаригт хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тус хорооноос 2018 оны 1 сарын 1 гэхэд тэтгэвэр нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ бага тэтгэвэрийг өндөр хувиар, өндөр тэтгэврийг бага хэмжээгээр нэмэх зарчмаар тэтгэвэрийг нэмнэ” гэсэн мэдээллийг өгөв. Тэтгэврийн нэмэгдэлд дундажаар 150 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар ямар бодлого барьж байгаа талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр: “Өнөөдөр төрийн албан хаагчдын тоо 186100 байна. Цалин нэмнэ гэхээсээ илүүтэй 3.1 иргэддээ хичнээн төрийн албан хаагч үйлчлэх боломжтой гэсэн тооцоо судалгааг гаргана. Монгол Улсын хүн ам 2.9 сая байхад төрийн албан хаагчдын тоо 150 000 байж болсон. Хүн амын тоо гурван хувиар нэмэгдэхэд төрийн албан хаагчдын тоо 22 хувиар нэмэгдэж, 186 100 болсон. Ийм бодлогогүй, тооцоогүй байж болохгүй.  186 100 төрийн албан хаагчийн цалин нэг жилийн улсын төсвийн 25 хувийг зарлагаддаг. Төсвийн ¼-ийг цалингийн фонд эзэлж байна гэдэг асар их хэмжээ. Тиймээс бид төр ямар ажлыг хийх, юуг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээр хийлгэх үү гэдгийг тооцож, шаардлагатай төрийн албан хаагчдын тоог гаргана. Үүнтэйгээ уялдуулан цалинг нэмнэ” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here