~Ховд аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян” үргэлжилж байна~
Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг оношилгоо 06-р сарын 18-ны өдрөөс Ховд аймагт үргэлжилж байгаа бөгөөд аяны албан ёсны нээлт Лхагва гарагт боллоо.
Энэ жил Хавдрын эсрэг үндэсний аян 06 сарын 04-ний өдрөөс Увс, Баян Өлгий аймгуудад тус бүр таван өдрийн турш ажилласан бөгөөд 06 сарын 18-ны өдрөөс Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж, ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд нарийн мэргэжлийн сургалт явуулж байна. Аяны үзлэг оношилгоонд хамрагдаж буй иргэдийн сэтгэгдлээс хүргэж байна.