Нүүр хуудас Нийгэм Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ

173
0

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг

Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг 2017 оны 10 дугаар сарын 20-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 20- ны өдөр 2017 оны 2 дугаар ээлжийн Цэрэг татлагын үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Хан–Уул дүүргийн цэрэг татлага дүүргийн 34-р сургууль дээр 9:00 цагаас эхэллээ.

Арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болгон хүмүүжүүлдэг сайхан алба. Иймд иргэн хүнийхээ үүргийг хүлээн цэргийн албаа нэр төртэй хаагаад ирэхийг нийт цэргийн насны залуучууддаа хүсэн ерөөе” хэмээлээ.

Цэрэг татлагын арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, дүүргийн Цэргийн штабын дарга /хурандаа/ А.Баттулга, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер С.Баярмагнай, дүүргийн хороодын Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн хэмжээнд нийт цэргийн алба хаах 18-22 насны эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн бүх иргэд цэрэгт явах юм. Хан-Уул дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангаж ажиллаж байна.

Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдийн хувьд ирц өндөр хувьтай байна. Төрийн албанд орохын тулд иргэд өөрсдийн хүсэлтээр оюутан байх хугацаандаа цэргийн алба хаах тохиолдол их болсон байна. Цэрэг татлага 2017 оны 10 дугаар сарын 20-22-ыг хүртэл үргэлжлэн явагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here