Нүүр хуудас Нийгэм Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 19-21-ний өдрүүдэд болно

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 19-21-ний өдрүүдэд болно

522
0
tsereg-tatlaga
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 19-21-ний өдрүүдэд болно

Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд дүүргийн ЗДТГ-ын дарга нар болон цэргийн штабын дарга нар оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага энэ сарын 19-21-ний өдрүүдэд явагдах гэж байна. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95.9 нь хүргэгджээ.

Цэрэг татлагыг зохион байгуулах, бэлтгэл ажил хангах ажил дүүргүүдэд бүрэн хангагдсан байна. Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, цэргийн жинхэнэ албанд татах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах бэлтгэл ажил хангагдсан байна.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

БГД – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

БЗД – Ерөнхий боловсролын 14-р сургууль

СБД – Ерөнхий боловсролын 31-р сургууль

СХД – “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р сургууль/

ХУД – Ерөнхий боловсролын 34-р сургууль

ЧД – Ерөнхий боловсролын 5-р сургууль

НД – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

БХД – “Хангай” цогцолбор сургууль

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here