Оюутан сурагчдын зуны амралт, иргэдийн аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан, орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутгийг зорих иргэдийн ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг дагаад хууль бус тээвэрлэлт мөн ихсэх хандлагатай болдог.
Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс СХДүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтэс болон Тээврийн Цагдаагийн Албаны Зам, тээврийн гэрээт хэлтэстэй хамтран орон нутгийн замд болон зорчигч тээврийн төвийн гадна талбайд “Хууль тогтоомжийн хэрэгжилтийнг хангах” хэсэгчилсэн хяналт шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэж байна.
05 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн шугам замын хяналт шалгалтанд гарч, 45 зөрчил илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, Автотээврийн хяналтын улсын байцаагчид 16 бичиг баримтыг шилжүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.
Мөн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн гадна талбайд хууль бусаар тээвэр эрхэлж буй иргэдэд хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хор хөнөөлийг таниулах, мэргэжил аргазүйгээр ханган ажиллаж байна.