~Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн НЭЭЛТ боллоо~
Хууль сахиулахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт, “Эрдмийн баяр” өнөөдөр ёслол төгөлдөр боллоо.
Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,
ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр,
Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нарын зочид төлөөлөгчид, сонсогчдын эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэ хичээлийн жилд Хууль сахиулахын их сургуулийн бакалаврын сургалтад 400 гаруй сонсогч, оюутан, Хууль сахиулахын удирдлагын академид 60 гаруй, магистрын болон докторын сургалтад 100 гаруй алба хаагч элсэн суралцахаар болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.