Нүүр хуудас Нийгэм ХЭҮК-ийн тулгын чулууг тавилцсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ХЭҮК-ийн тулгын чулууг тавилцсан ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

283
0
hunii_erhiin_komiss
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмад настнуудаа 2018 оны 09 дүгээр сарын 28-нд хүлээн авлаа.

Тус байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний байгууллагын тулгын чулууг тавилцсан ХЭҮК-ын анхны дарга, хууль зүйн ухааны доктор С.Цэрэндорж,

ХЭҮК-ын анхны гишүүд болох Г.Далайжамц, Ж.Дашдорж, анхны бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтан Ж.Оюунхүү нарыг хамт олон нь хүндэтгэн хүлээн авч, хүний эрхийн төлөө зүтгэж явсан он цагийн дурсамж, туршлагаас хуваалцлаа.

Монгол Улсын Их Хурлаар 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, УИХ-ын 2001 оны 1 дүгээр тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар хууль зүйн ухааны доктор С.Цэрэндоржийг, Комиссын гишүүнээр Г. Далайжамц, Ж.Дашдорж нарыг тус тус томилсноор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй юм.

Хачирхалтай гэмээр бас нэг сонин түүх гэвэл ХЭҮК-ын анхны дарга С.Цэрэндорж ХЭҮК-ын одоогийн дарга Ж.Бямбадорж нар бага сургуульд нэг ангид суралцаж байсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here