Нүүр хуудас Нийгэм Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах…

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах…

207
0
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах...
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах...
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой ФОРУМ боллоо
Нийслэл хотод хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тэргүүлэх ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг холбох зорилготой “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл” форумыг энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээнд эрчим хүч, ногоон технологийн чиглэлийн БНХАУ, Монголын бизнесийн салбарын төлөөллүүд оролцож, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх уур амьсгалын ногоон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.
Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах болсон учир Монгол Улс 2030 он гэхэд эдийн засгийн хөгжлийн өнөөгийн төлөвтэй харьцуулахад хүлэмжийн хийн нийт ялгарлыг 14%-иар бууруулахаар тусгасан. Тус баримт бичигт хүлэмжийн хийг бууруулахад оруулах хувь нэмрийг үндэсний хэмжээнд салбар бүрээр нь тодорхойлсон боловч засаг захиргааны нэгжээр нь гаргаагүй бөгөөд Улаанбаатар хот нь Монгол Улсын хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагчийн хувьд бие даасан бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртэй байж, хөрөнгө оруулалт татах шаардлага үүсч байгаа тул уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийг 7% буюу Монгол Улсын оруулах нийт хувь нэмрийн тал хувь гэж тодорхойлсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Монголын бизнесийн зөвлөл, Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус форумаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, үндэсний хөтөлбөр ба түүний хэрэгжилт, Улаанбаатар хотын уур амьсгалын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө болон ногоон сургууль цэцэрлэг, угсармал орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний аудит хийх төслүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг Монголын талаас хийсэн бол Хятадын эрчим хүчний үйлчилгээний компаниудын холбооноос “Эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний үйлчилгээний бизнесийн хөгжил” сэдвээр илтгэл танилцуулж, бизнесийн байгууллагуудын хоёр талт уулзалтууд явагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here