Нүүр хуудас Нийгэм Хүнсний ногооны тариалалт 30 хувьтай байна

Хүнсний ногооны тариалалт 30 хувьтай байна

246
0
hunsnii-nogoo-tarialalt
Хүнсний ногооны тариалалт 30 хувьтай байна

Энэ сарын 29-ний мэдээгээр 260 мянган га-д үр тариа, 250 гаруй мянган га-д улаан буудай тариалжээ. Харин хүнсний ногооны тариалалт 30 орчим хувьтай байгааг салбарын сайд өнөөдөр олон нийтэд мэдээллээ.

Тариалалт агротехникийн шаардлага горимын дагуу цаг агаарын нөхцөл байдалтай уялдан цаг хугацаандаа үргэлжилж байгааг хэлж байна. Салбарын яам тариалалтад ажиллах техник хэрэгсэл шаардлагатай үр бордоо шатахууны дэмжлэг үзүүлжээ. Гэхдээ тариалангийн гол бүс нутагт хур тунадас тааруу байгаа нь санаа зовоож байгааг онцолж байна.

Мөн салбарын яам хүн амын хүнсний ногооны хангамжийг сайжруулах асуудалд анхаарч, ил талбайд тариалахаас гадна хүлэмжийн аж ахуйг дэмжиж улирлын хамаарлыг бууруулахад бодлогоо чиглүүлж байгааг дурдлаа. Улаанбаатар хот БНХАУ-ын Тяньжин хоттой хамтран ажиллах хүрээнд өвлийн хүлэмж байгуулах санал яригдаж, судалж байгаа гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here