Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорио тогтоосон энэ цагт аймгийн Улаан загалмайн хорооноос ковидын халдварын тохиолдол бүртгэгдсэн Хэрлэн, Бор-Өндөр, Дэлгэрхаан Цэнхэрмандал сумын зорилтот бүлгийн 400 өрхөд нэг удаагийн хүнсний тусламжийг удахгүй олгох юм байна.
Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 22,8 сая төгрөгийн үнэ бүхий өргөн хэрэглээний хүнсний 8 нэр төрлийн 400 багцыг дээрх сумдад олгох ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын даргын захирамжаар байгуулагдаж, дээрх сумдаас судалгаа аван нягталж, шалгуур хангасан өрхүүдэд хүнс хүргэнэ.
~Хүнсний хомсдолд орсон 400 иргэнд, нэг удаагийн ТУСЛАМЖ үзүүлнэ~
Хүнсний хомстолд орсон орлогогүй өрх, хүнсний талон авдаггүй зорилтот бүлгийн өрх, 16 хүртэлх насны 3 ба түүнээс хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрх, 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй өрхөд хүнсний нэг удаагийн тусламж олгох шалгуурыг тавьжээ.
Судалгааг мэргэжлийн байгууллага гаргаж байгаа учраас иргэдийг тайван байхыг аймгийн Улаан Загалмайн хорооноос хүсэж байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ