Нүүр хуудас Нийгэм Хүүхдийн биед тохирсон хоол тэжээлийн үзэсгэлэн гарлаа

Хүүхдийн биед тохирсон хоол тэжээлийн үзэсгэлэн гарлаа

499
0
tsetserlegiin-nasnii-huuhdiin-hoollolt
Хүүхдийн биед тохирсон хоол тэжээлийн үзэсгэлэн гарлаа
~Хүүхдийн биед тохирсон хоол тэжээлийн үзэсгэлэн гарлаа~

Төв аймгийн Зуунмод сумын Хүүхэд залуучуудын ордонд цэцэрлэгийн насны хүүхдийн биед тохирсон хоол тэжээлийн үзэсгэлэн гарлаа.

Тус үзэсгэлэнд Төв аймгийн сургуулийн өмнөх боловсролын 37 байгууллагын 70 тогооч, 30 багшийн хамт өөрсдийн хийсэн бүтээлээрээ оролцов.

Цэцэрлэг, сургуульд өгч буй хоол нь хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг хангаж чадвал хүүхэд эрүүл хэвийн өсч суралцах чадвар нь дээшилдэг. Цэцэрлэгийн үдийн гол хоол болон өглөө, их үдийн хөнгөн хоол нь хүүхдийн бие махбодын хөгжилд чухал ач холбогдолтой тэжээллэг бодисуудаар хангалттай байх ёстой. Гол ба хөнгөн хоолоор төрөл бүрийн хүнсний зүйлийг тэнцүү оролцуулан хооллосноор хүүхдийн бие махбод, оюун ухааны зөв хөгжлийг хангаж өгдөг байна.

Цэцэрлэгт өдрийн турш өгөх хоол, хөнгөн зуушаар сургуулийн өмнөх насны хүүхдийн өсөлт хөгжил болон эрүүл амьдрахад хэрэгцээтэй хоногийн нийт илчлэг, тэжээлийн бодисуудын 80 хувийг хангах ёстой талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.

Тиймээс тус үзэсгэлэнд оролцогчид хүүхдэд хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох 17 нэр төрлийн цагаан иэдээгээр гэхэд 109 төрлийн хоолыг хийсэн байна. Сард давтагдахгүйгээр 20 гаруй төрлийн хоолны цэсээр цэцрэлэгийн хүүхдүүдийн хоолны хэрэгцээг хангаж чаддаг талаараа тогооч нар ярьсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here