~Хүүхдэд зориулсан “ЗАН ЗАНШЛЫН ӨРГӨӨ”-тэй боллоо~
Уламжлалт өв соёл, ур ухааныг залуу хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст “Монгол зан заншлын өргөө”, хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан “Хүүхдийн номын өргөө”-г Монголын эмэгтэйчүүдийн холбооны Налайх дахь зөвлөлөөс тохижуулж хүлээлгэн өгчээ.