Нүүр хуудас Нийгэм Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн…

Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн…

355
0
Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн...
Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн...
Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө өгөх ТӨВ нээгджээ
Манай улсад жилд 26 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг бол 4000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг  гэсэн статистик мэдээ байдаг аж. Эдгээр  гэрлэлтээ цуцлуулж буй гэр бүл ихэвчлэн 1-3 хүүхэдтэй байдаг тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг хэлж байна. Иймээс гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн болон эрхзүйн зөвлөгөө өгөх төвийг нээжээ.
Хүүхдэд сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө өгөх “Шидэт толь” төв нь тоглоом заслын, ажиглалтын, ганцаарчлан ярилцах гэсэн гурван өрөөнөөс бүрдэж байгаа.  Мэргэжлийн төвшинд сэтгэл заслын үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлж байгаа нь “Шидэт толь”-ийн онцлог юм. Тоглоом заслын өрөөнд тоглож байгаа хүүхдийг сэтгэл зүйч тусгаарлагч толины цаанаас ажиглана. Мөн ганцаарчлан ярилцах юм. Энэ төвд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон хэлтэст ирсэн үйл явдал бүрд үнэлгээ гаргахаар дүүргүүдийн сэтгэл зүйчид ээлжээр ажиллах аж. Энэ төв 24 цаг нээлттэй байх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here