“Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ы хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч нартай хамтран “Хамтдаа суралцья” дадлага сургалтыг зохион байгууллаа.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр зохион байгуулж буй тус сургалтанд дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч, сэтгэлзүйч нар хамрагдсан байна.
Түүнчлэн хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх арга барилд ажлын байран дээрээ дадлагажин суралцсанаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар дээшлэх ач холбогдолтой юм.