Нүүр хуудас Нийгэм Хөвсгөлийн Мөрөн хотын нэрэмжит гудамж Герман улсад нээгдэнэ

Хөвсгөлийн Мөрөн хотын нэрэмжит гудамж Герман улсад нээгдэнэ

226
0
moron-hotiin-neremjit-gudamj
Бранденбург муж улсын Барут-Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner StraЯe” буюу “Мөрөнгийн гудамж"-ийг байгуулахаар болжээ
~Хөвсгөлийн Мөрөн хотын нэрэмжит гудамж Герман улсад нээгдэнэ~

ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут-Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner StraЯe” буюу “Мөрөнгийн гудамж”-ийг байгуулахаар болжээ.

Тус хот нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн байна. Тиймээс түнш хотынхоо нэрэмжит гудамжийг нээх ёслолыг 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

Барут-Марк хот нь хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах машин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг нийлүүлж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here