Хөвсгөл аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөлжээ
Хөвсгөл аймагт он гарсаар 3 магнитудаас дээш 9 удаа газар хөдөлсөн байна. Хамгийн хүчтэй буюу 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 9 дүгээр сарын 21-нд Баянзүрх, 4 дүгээр сарын 1-нд Цагааннуур сумын нутагт тус тус болсон байна. Ихэвчлэн Дархадын хотгор буюу Улаан-Уул 1, Цагааннуур 6, Баянзүрх суманд нэг удаа газар хөдлөлт болжээ.
Гэхдээ айл байдаггүй, газруудад ихэвчлэн газар хөдлөлт болсон тул ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ. Х
амгийн сүүлд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хар адар” гэдэг газар 12 сарын 18-ны өдрийн 14:41:35 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Гэхдээ тухайн газар айл байхгүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй ажээ.