Улсын хэмжээнд 14 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдгийн 24 хувь нь хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс байна. Гэтэл эдгээр иргэдийн мэдээлэл хүртэх эрх хязгаарлагдмал, хангалтгүй байгааг судалгаагаар гаргажээ.
Судалгаанд нийт 25 телевизийн суваг, 100 орчим сайт хамрагдсанаас дохионы хэлмэрчээр дамжуулан мэдээлэл хүргэж байгаа нэг телевиз, нэг сайт байсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн н.Болормаа өнөөдөр болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн хүртээмжийг сайжруулах” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Япон улсын “Жайка” байгууллагатай хамтран 2016-2020 оны хооронд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил хийж байгаа ч бусад байгууллагуудын дэмжлэг оролцоо чухал байгааг тэрбээр хэлж байлаа.