Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшний туршилтын эхний хувилбарыг гаргажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшний туршилтын эхний хувилбарыг гаргажээ.

225
0

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшний туршилтын эхний хувилбарыг гаргажээ. Энэхүү аппликейшний зорилго нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгосон юм. Мөн энэ аппликейшн нь Монгол дохионы хэл суулгасанаар онцлогтой . Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийг хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхлоо илэрхийлэхэд дөхөм болохын дээр  тэдэнд үргэлж байдаг айдас ганцаардлыг багасгахыг зорьж энэхүү аппликейшнийг бий болгожээ. Аппликейшнийг хийсэн баг энэ оны нэгдүгээр сараас хойш энэ төсөл дээр ажилласан бөгөөд цаашид сайжруулан хөгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here