~Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн оролцоо чухал~
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш эрх, оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдээллийн технологийн үндэсний парк, Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд – мэдээллийн технологи” үндэсний уралдааныг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд хөдөө орон нутаг, нийслэлээс 41 хүүхэд оролцож байгаа бөгөөд тэмцээнд оролцогч хүүхдүүдийн гэр бүлийнхэнд зориулсан сургалтыг тэмцээний үеэр зохион байгууллаа.