Нүүр хуудас Нийгэм “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг” болж байна

“Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг” болж байна

115
0
neelttei_ajliin_bairnii_odorlog_2018
Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн зорилт 27 арга хэмжээ бүхийй “Нэг өрх Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулсан. Судалгааны дүнд үндэслэн өрх бүрт хандсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжих арга хэмжээг үзүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг цэгээс үзүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулж, 20 гаруй томоохон ААН, байгууллагатай хамтран ажилласаар байна.

2018.09.20-ний өдөр

Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна
Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх

Ажил олгогч 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах
Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах

Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх

Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here