2018 оны дөрөвдүгээр сарын 15-ний оройн байдлаар нэг кг ноолуурын үнэ 75 мянгаас 106 мянган төгрөгийн хооронд байгаа аж.
Малчид ямаагаа самнах их ажилдаа орж, ноолуурын чанараас шалтгаалж, ханш нь аймаг бүрт харилцан адилгүйгээр хэлбэлзэж байна.
Тодруулбал, өчигдрийн байдлаар ноолуур дараах ханштай байв. Үүнд:
Хөдөө орон нутгийн ноолуурын ханшийн мэдээ:
Хэнтий аймаг 92.000-99.000
Булган аймаг 96,000-100.000
Төв аймаг 96,000-99.000
Дундговь аймаг 90,000-95.000
Өмнөговь аймаг 90,000-92,000
Дорноговь аймаг 90,000-93,000
Сүхбаатар аймаг 95,000-100.000
Хөвсгөл аймаг 105,000-106,000
Архангай аймаг 104,000-105.000
Өвөрхангай Хархорин 102,000-104,000
Ховд аймаг 78.000-80.000
Баянхонгор аймаг 85.000-95.000
Баян-Өлгий аймаг 75.000-77.000 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж.