Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх замын ачааллыг бууруулахын тулд хөрвөх эгнээг хэрэгжүүлэх талаар мэдээлсэн юм.
Хөрвөх эгнээг 32-ын тойргоос Долоон буудал хүртэлх зам, хэрэгтэй гэвэл цаашаа лагерийн замд хэрэгжүүлэх аж. Өглөө 08:00-10:00 цагийн их ачааллын үед хотын төвийг чиглэсэн урсгалын нэг эгнээг эсрэг чиглэлийн автомашин зорчдог болгоно. Мөн орой 17:00 цагаас хойш их ачааллын үед зусланг чиглэсэн урсгалыг нэг эгнээгээр өргөтгөх юм.
Ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх уг зохицуулалтыг механик хаалтын аргаар хийх ба цаашид шаардлагатай гэж үзвэл замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиог нэмж байршуулах аж.