Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдээс сар шинэ буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн нь хоёрдугаар сарын 27 буюу даваа гаригт тохионо гэж мэдээллээ. Ингэснээр бичин жилийн өвлийн адаг сарын битүүн хоёрдугаар сарын 26-ны өдөр таарч байна. Мичин жилийн өвлийн дунд сар илүү болж, өдрийн зөрүү нь тахиа жил рүү шилжиж, ийнхүү хоёрдугаар сарын төгсгөлд цагаан сар болно гэж зурхайд буужээ.
Удахгүй гарах тахиа жилийн тухайд налгар сайхан жил байхыг ч Төв гандантэгчэнлин хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Н.Амгалан тайлбарлав. Тэрбээр “Монгол Улс төр нь хүлээн зөвшөөрсөн шашин, зурхайн тооллоготой. Төгсбуянтын зурхайг монголчууд өөрсдөө зохиож, цаг тооллогоо зурдаг. Тиймээс түүхэн тэмдэглэлт өдөр, уул, хайрханаа тахих өдрөө ч зурхайтайгаа уялдуулан тодорхойлдог. Төр уул, усаа аргадах тахилгаа Төгсбуянтын зурхайг харж, товлодог. Зурхайч Л.Тэрбишийн зурхай, жилийн тодорхойлолт ч Төв гандантэгчэнлин хийдтэй уялддаг. Бусад зурхайчид бол монгол бичгээр бичигдсэн урд зүгийн газар тариалангаа харж, бичсэн зурхайг хуулж, ярьж байна. Төв ганданы баримталдаг зурхайг буруутгах гэж буй бол үндэслэлтэй ярих хэрэгтэй” хэмээлээ.
Мөн төв гандангаас иргэдэд зурхайчдын мэдээлэлд автахгүйгээр төрийн барьж буй баримтлал, Монголын Бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайн ёсоор голчилж явахыг зөвлөв.